“Эрдэнэт”-ийн удирдлагууд Жарден хотхонд 4.7 тэрбумын пентхаусыг ҮЙЛДВЭРИЙН МӨНГӨӨР авчээ


“Эрдэнэт” ТӨҮГ-ын удирдлагууд Зайсангийн тойруу гудамжид орших “Жарден” хотхоны 202, 302  тоот пентхаусуудыг 4.7 тэрбум төгрөгөөр авч, ашиглахгүйгээр нуужээ.  Уг худалдан авалтыг 2017 оны наймдугаар сард хийсэн байна.

Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар өнөөгийн удирдлага Х.Бадамсүрэн, Үйлдвэрийн Тэргүүн дэд захирлаар Б.Шинэбаатар, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор Д.Эрдэнэцогтыг, Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогчоор П.Батболор, Эдийн засаг эрхэлсэн орлогчоор  Д.Дэлгэрбаяр  нар ажиллаж байв.

Зайсанд байрлалтай тансаг зэрэглэлийн “Жарден” хотхонд,

НЭГ ДЭХ БАЙРЫГ : 1 тэрбум, 406 сая, 250 мянган төгрөг,

АВТО ГРАШИЙГ: 156 сая 250 мянган төгрөгөөр

ХОЁР ДАХЬ БАЙРЫГ : 2 тэрбум, 812 сая, 500 мянган

АВТО ГРАШИЙГ: 312 сая 250 мянган төгрөгөөр тус тус худалдан авчээ.

Эдгээрийн нийлбэр нь, 4 тэрбум 687 сая 250 мянган төгрөг юм. Уг байруудыг “Эрдэнэт” үйлдвэрийн үндсэн хөрөнгөнд бүртгэж, ашиглалтын зардлыг байгууллагаас бүрэн хариуцаж ирсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: Х.БАДАМСҮРЭН, Б.ШИНЭБААТАР НАР АМЬДРАХААР ЗЭХЭЖ БАЙСАН Ч “ХЭЛ АМНААС АЙСАН”

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Анхлан “Жарден” хотхоны дээрх пентхаусуудад “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх  захирал Х.Бадамсүрэн, Тэргүүн дэд захирал асан Б.Шинэбаатар нар амьдрахаар худалдан авсан байна.

Гэвч Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал болонгуутаа өөртөө 01 тоот тушаал гаргаж, 300 сая төгрөгөөр LEXUS 570 автомашин худалдан авсан, дараа нь 2017 оны дөрөвдүгээр сард өөрийн амьдрах байраа 180 сая төгрөгөөр тохижуулсан Х.Бадамсүрэнгийн талаар шуугиан намжаагүй байсан үе таарчээ.

Тиймээс олон нийтийн шүүмжлэлээс эмээж, байруудыг шууд ашиглаж чадаагүй байна. Улмаар үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэж, ашиглалтын зардлыг нь  “Эрдэнэт”-ээс төлүүлдэг аж.  Байруудад хүн амьдраагүй, шинээрээ байгаа талаар эх сурвалж тодотгож байна.

Хачирхалтай нь, уг байруудыг худалдан авах асуудлаар “Эрдэнэт”-ийн Х.Бадамсүрэн тэргүүтэй удирдлагууд тухайн үеийн ТУЗ-өөсөө ямар ч зөвшөөрөл аваагүй. Төрийн өмч бодлого зохицуулалтын газарт ч мэдэгдээгүй байна. Уг асуудал 2018 онд  шалгалтаар илэрч байсан ч зөрчлөө арилгаагүй, өдийг хүрчээ.

-Ц.НЯМДОРЖ САЙД 300 САЯАР МАШИН АВААД ШҮҮМЖЛЭЛД ӨРТСӨН БАЙХАД “ЭРДЭНЭТ”-ИЙН УДИРДЛАГУУД 4.7 ТЭРБУМААР БАЙР АВЧ, ХӨШИГНИЙ АРД ЧИМЭЭГҮЙ ҮЛДЖЭЭ-

Саяхан нэгэн сумын засаг дарга өөрт нь машин худалдан авахаар төсөвлөсөн 45 сая төгрөгийн зориулалтыг өөрчлүүлэн, нэмж 200 сая төгрөг олж, 75 хүүхдийн цэцэрлэгийг сумдаа бариулсан талаар хэвлэлүүд онцолсон.

Энэ тооцооллоор үзвэл, ердөө хоёр даргын тансаг амьдрах пентхаусын 4.7 тэрбум төгрөгөөр ийм хэмжээний 19 цэцэрлэг барих юм. Цэцэрлэгт 75 хүүхэд хамрагдана гэж тооцвол хөдөөгийн сумдын  нийт 1400 орчим үрсийг цэцэрлэгээр хангана гэсэн үг.

Өөр жишээ. Одоо шинэ пургон машин 30 сая орчим байгаа. Манай Ерөнхий сайд сумдад ажиллахдаа эмнэлэгт нь пургон өгөөд байгаа харагддаг. Энэ зориулалтаар 156 сумын эмнэлэгт пургон машиныг 4.7 тэрбум төгрөгөөр авч, олон зуун мянган хүний эрүүл мэндийг хамгаалж болох байв.Гэтэл энэ 4.7 тэрбум төгрөгөөр ердөө хоёрхон албан тушаалтан тансаг хаус авч, хэл амнаас айхдаа гурван жил дамнан нуужээ.

Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж албан тушаалаа авсан даруйдаа 300 гаруй сая төгрөгөөр LEXUS 570 автомашин бэлтгүүлсэн явдал шүүмжлэл дагуулж байв. Тэрээр уг автомашиныг уналгүй, Төрийн өмчид шилжүүлэн өгсөн удаатай.  

Энэ удаагийн “Эрдэнэт”-ийн удирдлагуудын тансаглал Ц.Нямдорж сайдын хэрэглээнээс даруй 15 дахин давсан байгаа нь анхаарал татна. Тэд өдийг хүртэл байруудыг зарж борлуулалгүй, зориудаар нууж, ашиглалтын зардлыг нь үйлдвэрээс төлүүлж байгаа нь бүр ч хардлага төрүүлнэ.

Тэдний худалдан авсан гражуудын үнэ л гэхэд 467.5 сая төгрөгт хүрчээ. Энэ нь энгийн хоёр байрны үнийг 5-6 дахин нугалсан үнэ юм. Хэтийдсэн тансаг хэрэглээ гэж чухамдаа энэ л юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн өндөр албан тушаалтнуудыг татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарахыг үүрэгдээд л байдаг. Улсын үйлдвэрийн захирлууд нь түүнийг яг хажууд ханцуй дотроо үнэтэй хаусууд нуучихсан сууж л байдаг. Ийм л дүр зурагтай, төр засаг ажиллаж байна.

Дарга нарынхаа энэ хэтийдсэн үнэтэй байруудыг зарж, улсыг хохиролгүй болгох замаар зөв жишиг үзүүлнэ үү, Ерөнхий сайд аа. Тэдний байрыг зарсан мөнгөөр хэдэн сумдад цэцэрлэг барихад та лав муухай харагдахгүй дээ. 
jarden ÑоÑÑон зÑÑган илÑÑÑүүд
jarden ÑоÑÑон зÑÑган илÑÑÑүүд
Эх сурвалж: Eguur.mn
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Дарангуйлалд буй АН