Өмнөд Солонгос цэргийн роботуудыг нэвтрүүлнэ

БНСУ 2024 он гэхэд амьтан, могой, шавьжийн дүрс бүхий цэргийн роботуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. БНСУ-ын Зэвсэглэл худалдан авах хөтөлбөрийн агентлагийн илтгэлд мөн хамгаалалтын гол гол технологийг хөгжүүлэх төслүүдийг тусгасан байна. Тус агентлаг амьд амьтны дүрсийг дуурайлган хийсэн роботуудыг ирээдүйн зэвсэглэлийн системд оруулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Төлөвлөгөө хэрэгжсэн тохиолдолд хүн, хэвлийгээр явагч, шавьж болон далайн амьтдын дүрс бүхий роботуудыг 2024 оноос эхлэн ашиглах гэнэ. Эдгээр биоробоотууд ирээдүйн дайны тоглоомын дүрмийг өөрчилж, үүнтэй холбоотой технологиуд батлан хамгаалах салбарт ихээхэн өөрчлөлтүүдийг авчирна гэж тус агентлагийн тэргүүн ярьжээ. Эдгээр роботуудыг эрэн хайх ажиллагаанд болон тагнуулын зорилгоор ашиглах боломжтой юм.

Я.Болор


скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан