Зөвхөн Монголд л байдаг золбин амьдрал орчин цагийн дэлхийд тохирохгүй болоод удлаа

Энэ сарын эхээр Баян- Өлгий аймгийн Цагааннуур суманд эхнэр, нөхөр хоёр тарваганы түүхий бөөр, элэг, хүн мах залгиж тарваган тахлаар нас барсан нь шинжилгээгээр батлагдсан юм. Энэ гэр бүл 0-12 насны дөрвөн хүүхэдтэй. Тарваганы эд эрхтэн хүний биед сайн нь ШУ-аар нотлогдоогүй, түүхийгээр нь хэрэглэж болохгүйг мэргэжлийн хүмүүс цаг үргэлж сэрэмжлүүлсээр ирсэн билээ. Гэвч Хүннү, Сүннүгийн үеэрээ шахуу амьдарч байгаа өнөөдрийн малчин монголчуудын амьдралын хэмнэл өөрсдийг нь болоод эх орныг нь хүртэл эрсдэлд оруулахад хүргэлээ. Тус аймагт тарваган тахал гарсантай холбогдуулан долоо хоногийн хөл хорио тогтоосон. Гай болж тэнд нь гадны 17 жуулчин явж таараад хөл хорионд орсон мэдээлэл цацагдав. Эдгээр жуулчдын 12 нь ОХУ-ын иргэд, бусад нь Америк, Япон, Германы жуулчид. Оросын жуулчид нь Москва, Екатеринбург, Новосибирск хотын иргэд, шинэ оросууд байсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. Урд талд Монгол гэж улс байна, өвөө эмээ маань тэнд ажиллаж байсан гэсэн очиж үзье гээд дэлхийг тэнэж дуусгасан баян оросууд давхиад ирсэн бололтой.
Эдгээр 17 жуулчнаас хамгийн түрүүнд Елена гэж эмэгтэй Новосибирск-онлайн хэвлэлд “Бидний хэсэг хүмүүс Монголд хоригдчихлоо. Дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-нд шилжих шөнө нэг хүн эмнэлэгт нас барсан учир бидний байгаа Өлгий хотыг хаасан. Тарваган тахлаар нас барсан гэж тайлбарласан. Энэ нь анхны тохиолдол биш, тус улсад жил болгон л тахал гардаг...” гэхчлэн мэдээлжээ. Энэ мэдээлэл тун таагүй өнгө аясаар Орос даяар түгжээ. Ганц тэр Елена ч биш, бусад нь бүгд өөрсдийн сошиал дахь хувийн хаяг болон өөр шугмаар “Монгол дахь тарваган тахал”-ын талаар зогсоо зайгүй бичжээ. Энэ мэдээллүүд нь дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн бололтой. Ганц Оросын жуулчид тарваган тахалыг тараасан ч юм биш, тэдэнтэй цуг хоригдсон Америк, Япон, Германы иргэд ч дэвэн дэлхийд Монголд гарсан тарваган тахал, гэр бүлээрээ үхсэн иргэдийн талаар мэдээлсэн байна. Энэхүү таагүй, “Монголын нэг бэсрэг хотод тарваган тахал гарчээ” гэсэн мэдээллийг и н т е р н э т и й н х у р д а а р мэдээд авчихсан дэлхийн жуулчид Монгол руу ирэх үү.
Гэтэл өчигдөрхөн хүртэл Аялал жуулчлалын газрын орлогч дарга нь “Монгол Улс энэ жил нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавин ажиллаж байна” гээд ярих юм. “Монголд тарваган тахал гарч гэр бүлээрээ сүйрчээ” г э ж д э л х и й н т о м о о х о н сувгууд мэдээлж, юун нэг сая жуулчинтай манатай юм болж байгааг мань дарга нар ер нь мэдсэн болов уу. Ярианы өнгө бол ер анзаараагүй байх өө. Тарваган тахлаар иргэдийн амь нас эрсдэлээ, жуулчлалын улирал эхэлж байдаг, давхар давхар хохирол амсах нь. Монгол Улсын хувьд бол бүр ч том хохиролтой, гарцтай үйл явдал болж байгаа юм. Учир нь ОХУ-ын Элчин сайдын яамнаас иргэддээ анхааруулан гаргасан “Монгол Улсын Баян-Өлгий аймагт гарсан тарваган тахал...” гэх сэрэмжлүүлгийг Хятад, Америк, Япон, Солонгос, Герман... зэрэг олон орны Элчин сайдын яамд мөн адил эх орон руугаа сэрэмжлүүлэн илгээжээ. Үүнийг анзаарсан албан тушаалтан, аялал жуулчлал ярьдаг хүмүүс байна уу, үгүй юу. Энэ байдал тэгээд цааш үргэлжлэх үү. Үргэлжлэхгүй гэж баталгаа өгөх газар байна уу. Ийм байдалд хүрсний эх үндэс нь юу юм бэ?! Шулуухан хэлэхэд өнөөдрийн монголчуудын золбин амьдрал энэ бүгдийн эх үндэс болж байна.
Эрт дээр үеэсээ юу дуртайгаа хийж, хаа хамаагүй нүүж, очсон орон газраа сүйтгэж, хараа хяналтгүй, бүртгэл тооцоогүй, хууль дүрэмгүй, ёс зүйгүй, сонссон дуулсан бүгдэдээ итгэж, итгэснээ хийж, эрсдэлтэй амьдарч ирсэн хөдөөний зан араншин энэ бүгдийн үндэс юм. Тун товчхон хэлэхэд дур зоргын мал аж ахуй буюу нүүдлийн мал аж ахуй гэж болно. Юуных нь нүүдлийн соёл иргэншил байхав дээ. Лавтай 5000 жилийн өмнөөс хүн төрөлхтөн ийм нүүдлийн, хэрмэл тэнэмэл амьдралаасаа салж эхэлсэн шүү дээ. Одоо бол дэлхийд бараг байхгүйтэй адил болсон. Монголд л оршин буй нь энэ. Монголын хөдөөд юу байна гээч... гөрөөсний халуун цус уух, адууны түүхий засаа идэх, амьсгал тавьж буй чонын нүдний галыг харах... гээд элэнц хуланцын, элэр балрын үеийн адал явдалт амьдралд хэдүй болтол итгэж, эрсдэж амьдрах юм бэ, малчин монголчуудаа. Хөгжсөн нийгмийн иргэдийн хөх инээдийг хүргэж, шившиг болсоор 21 дүгээр зуундаа явж байна. Хэдэн малаа туугаад гардаг тэд байгалийн сайхан бүхэнд очиж сүйтгэнэ. Тэр газраа эвгүйтүүлж орхиод дараагийн сайхан руу нь нүүж очин дахин сүйтгэнэ. Үүнийг нь орчин үед бид их өөгшүүлж “Нүүдлийн соёл иргэншил бол зөвхөн Монголд бий” гэж ярьдаг. Хүн төрөлхтөн бүгдээрээ энэхүү нүүдлийн иргэншлээр чинь дамжсан юм. Тэгээд хаясан юм.
Дэмий юм байна, бид хөгжих хэрэгтэй гээд. Тэгэхээр энэ нь хүн төрөлхтөний түүхэнд хоцрогдож, хаягдсан соёл иргэншил. Энэ хоцрогдлын орчин үеийн хамгийн том баталгаа нь саяны тарваган тахал шүү дээ. Хамгийн их нян бактерийг агуулж байдаг тарваганы бөөрийг түүхийгээр идэх нь хөгжиж, соёлжсон хүн төрөлхтний хувьд хүлээн зөвшөөрөх үйл явц мөн үү. Х ө г ж с ө н у л с о р н ы нийгмийн гол үзүүлэлт бол ерөөсөө л стандарт. Бүх зүйл стандарттай байх, тэр стандартыг мөрдөж, тогтоосон стандарт дотроо иргэд нь багтаж амьдрахыг л хөгжилтэй улс орон гээд байгаа юм. Тэгвэл өнөөдрийн дэлхий ертөнцөд стандарт гэсэн ямарч ойлголтгүй хэсэг бүлэг хүмүүс амьдарч байгаа нь малчин монголчууд юм аа. Саяны тарваган тахал хотод гарсан бол тэгээд л сүйрэх нь. Монголын нийслэл тахалд нэрвэгдлээ гэсэн мэдээлэл дэлхийд цацагдахад бүх улс орон хаалгаа хаана. Эгээтэй ийм эмгэнэлд сая хүрчихсэнгүй. Гэхдээ л дэлхийн мэдээллийн хэрэгслүүд соргогоор мэдэрч дамжуулсан нь өөрсдийн орчин шигээ бодсон хэрэг. Манайхаас бусад улс орны дийлэнх нь нэг дороо бөөгнөрч, төвлөрч амьдардаг. Манайх шиг талаар нэг тарж бутарч амьдардаг нь цөөн. Ухаандаа тарваган тахал гарсан Баян- Өлгий нь Улаанбаатараас 2000 км-ийн зайд байдгийг тэд мэдэхгүй. Дор хаяж нэг сая хүнтэй хотод нь тахал гарсан гэж автоматаар хүлээж авна.
Тэгэхээр хэн наашаа ирж үхэхийг хүсэх үү. Гэтэл Баян-Өлгий-Улаанбаатар хоёрын дунд өчнөөн зуун км үргэлжлэх хээр тал, уул ус, говь цөл байдгийг дэлхийн хүмүүс мэдэхгүй шүү дээ. Үүндээ аюул нь байгаа юм. Манай зүүн аймагт гарсан малын өвчний мэдээллийг авангуутаа баруун аймгуудтай хил залгаа боомтоо хаадаг. Гэтэл Дорнодын Халхголоос Ховдын Булган сум хүртэлх орон зайд Европ тив тэр чигээрээ багтаад цаана нь илүү гарахыг бид л мэднэ. Ингээд бодохоор манайд гарч буй элдэв мал амьтны өвчний талаар бид маш болгоомжтой, хариуцлагатай хандахгүй бол улс орноо сүйрүүлчихэж мэднэ. Үнэн хэрэгтээ мал амьтны бүх өвчин байгальдаа мөнхөд байж байдаг. Түүнээс и р г э н ш с э н , с о ё л ж с о н , сууриншсан ард түмэн хол байж, сэргийлж чаддаг. Харин нүүдлийн мал аж ахуйтай монголчууд өртөх 100 хувь магадлалтай, урьдчилан сэргийлж чаддаггүй. Уг нь бол шат шатны төрийн бүх байгууллагуудын хийх ганц ажил нь хамгийн доод нэгж болох малчин өрх бүрт хүрч ажиллах юм. Тэднийг үүрэг хариуцлагатай болгож, хуулийг тэдний гэрт оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол дуртай цагтаа, дуртай газартаа нүүж, юу дуртайгаа хийж явдаг 170 мянган өрхийн 300 мянган малчинтай бүдүүлэг улс хэвээр байх нь. Хоёрын хооронд зэрэмдэг нүүдлийн аж ахуйгаасаа салах цаг болжээ.
Малчдыг иргэншсэн, стандарттай нийгэмд амьдруулах цаг болж. Ингэхгүй бол Монголын нүүдлийн мал аж ахуйн орчин дахь элдэв төрлийн өвчин нь өнөөдрийн мэдээлэлжсэн, сууриншсан нийгэмд асар хортой тусах нь. Баян-Өлгийд тахлаар амь насаа алдсан иргэд өлссөндөө тарваганы түүхий эрхтэн идээгүй. Мухар сохор, энэ сайн, тэр муу гэсэн зөвхөн нүүдэлчдийн дунд л байдаг ам дамжсан яриа, юу дуртайгаа хийдэг золбин амьдрал, хэдэн зууны тэртээх ёс заншлаасаа салаагүйнх юм. Ийм эрсдэл Монголын хөдөөд өнөөдөр хэдэн мянгаараа байна. Зөвхөн Монголд л байдаг энэхүү золбин амьдрал орчин цагийн дэлхийд тохирохгүй болоод удлаа. Бид юу ч хийсэнгүй. Өөрсдөөс маань л шалтгаалах зүйл. Хүмүүс нь овлигогүй, бас боловсролгүй. Ийм хэсэг дээрээ тоглолт хийгээд сурчихсан баахан улс төрчидтэй. Дээр нь эрчимжүүлье гэхээр барагтай хүн давахгүй өндөр өртөгтэй болчихоод байдаг. Ядаж дөрвөн улиралтайг хэлэх үү. Өнөөдөртөө мал, малчин хоёр нь зардалгүйгээр хоолоо олж идээд байгаа болохоор эрчимжихийг бодохгүй байна. Эдгээр үнэнтэй одоохондоо эвлэрье гэвэл Хятадын нэг том даргын хэлсэн үгийг санаж явахаас өөр аргагүй боллоо. “Хятадад шүлхий гардаггүй нэг ч өдөр байдаггүй. Түүнийгээ олон нийтэд зарласан нэг ч өдөр байдаггүй” гэж. Энэ үг эх оронд маань хэрэгтэй юм шиг байна.

Б.Нямаа
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан