Хархорин сум дахь прокурор, цагдаагийнхны архидалт нэгнийх нь амь үрэгдсэнээр дуусав

Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын прокурорын газрын ажилтнууд, цагдаагийн хэлтсийнхэнтэйгээ нийлж наргиж цэнгэсний дараа нэг ажилтных нь амь үрэгджээ. Гэхдээ үүнийг хууль сахиулах байгууллагынхан ихэд нууцалж буй юм.
Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр тус сум дахь хууль сахиулах байгууллагынхан нийлж архидаад прокурорын туслах ажилтан цагдаагийнхны машинд сууж явсан гэнэ. Улмаар маргалдаж, цагдаа нь прокурорын туслах ажилтныг машинаасаа түлхэн унагажээ. Энэ үед араас нь явж байсан машины жолооч өмнөх машинаасаа шидэгдсэн хүнийг дайрч амийг нь хохироосон гэх мэдээллийг өгсөн юм. Энэ талаар цагдаа, прокурорынхноос тодруулахад “2-3 хоногийн өмнө ийм хэрэг гарсан. ЦЕГ-аас ажлын хэсэг томилогдон шалгахаар Өвөрхангайд очсон байгаа” гэлээ. Сахилга, хариуцлагыг чангатгаж, дэг журам тогтооно хэмээн Ерөнхий сайд болохдоо У.Хүрэлсүх ярьсан. Одоо ч ярьсаар л буй. Гэтэл ХЗДХЯ-ны харьяа агентлагийнхан нь сахилга, хариуцлага алдаж, ойр ойрхон хүний амь үрэгдсэн хэрэг гараад байна. Энд хэн хариуцлага хүлээх вэ.
 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан