ГЕГ: 19 мянган төгрөгийн бродюр гаальд мэдүүлсэн тохиолдол байхгүй

ГЕГ: 19 мянган төгрөгийн бродюр гаальд мэдүүлсэн тохиолдол байхгүй

 

Нийслэл хотод зам засварын ажил эд өрнөж буй энэ үед бродюрын асуудал мөн олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тэгвэл хямд үнэтэй авсан бродюрыг хил гаалиар  үнэхээр оруулж ирсэн асуудлаар Гаалийн ерөнхий газраас өнөөдөр /2024.10.04/ мэдээлэл өглөө. 


Гаалийн ерөнхий газрын Бараа ангилал, үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.ЧИМГЭРЭЛ:

-2024 оны есдүгээр сарын байдлаар нийт 58 аж ахуй нэгж, хоёр иргэний нийт 21 мянган тонн замын хашлага, бродюр, хавтан имортолсон байна. Нийт 2.4 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсэн. Цахим хуудаст гараад байгаа 19 мянган төгрөгийн бродюрын асуудлыг бид мөн шалгасан. Импортолж байгаа замын хашлагийн нэг ширхгийн үнийг тооцоолж үзэхэд дунджаар 77 мянган төгрөгөөр гаалийн байгууллагад мэдүүлж, нэмэгдсэн өртгийн татвараа төлж барагдуулсан байна. Одоогоор гаальд 19 мянган төгрөгийн үнэтэй бродюр мэдүүлж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвар төлөх хүсэлт ирээгүй. Цахимаар яваад байгаа мэдээллийг худал эсэхийг нь цагдаагийн байгууллага шалгах байх.

Өнгөрсөн жилүүдэд замын хашлага мөн л дунджаар 77 мянга байсан. Гаалийн үнэ гэдэг нь тухайн барааны үнэ, онцлог, худалдан авах гэрээ, тээвэрлэлтийн нөхцөл байдлаас хамаарч гаалийн байгууллагад мэдүүлж байгаа үнэ.

Тэгэхээр замын хашлагын үнэ жил бүр харилцан адилгүй. Энэ жил замын бүтээн байгуулалтын ажил их байгаа учир өнгөрсөн онуудтай харьцуулахад замын хашлагын импорт өссөн. Тодруулбал, 30 дахин өссөн байгаа. Гаалийн байгууллагын хувьд хэмжээсийг метр куб, тонноор хэмждэг. Ширхгээр бол тооцдоггүй. Энэ жилийн тухайд байгалийн чулуун бродюр ихээр орж ирсэн. Мөн цементэн бетон орж ирж байгаа. Гаалийн татварын хувьд байгалийн чулуун хашлагынх таван хувь, НӨАТ 10 хувь байдаг. Цементэн бетон хашлага гааль 20 хувь, НӨАТ 10 хувь байдаг. Энэ оны эхний есөн сарын байдлаар Хятад улсын Замын-Үүд, Бичигт, Бургастайн боомт, Гашуунсухайтын боомтоор бродюр импортлогдсон.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ #06

Наадам ирлээ #05

Наадам ирлээ #04