Хар салхины улмаас Олимпын эрхээ хасуулжээ

Хар салхины улмаас Олимпын эрхээ хасуулжээ

 

МОСКВА, 2024 оны долоодугаар сарын 24 /РИА Новости/. Интернэтийн сүлжээ тасарсны улмаас Ямайкийн хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчин Парисын Олимпод оролцох боломжгүй болсон тухай Jamaica Observer сонинд мэдээлсэн байна.

 

Учир нь, дүүгүүр шидэлтийн тамирчин Найока Клунисийн мэдүүлгийг Ямайкийн Хөнгөн атлетикийн холбооноос цаг тухайд нь тэмцээн зохион байгуулагчдад илгээж амжаагүй бөгөөд энэ нь “Берил” гэдэг хар салхины улмаас Ямайк улсад цахилгаан эрчим хүч, интернэтийн сүлжээ тасарсантай холбоотой ажээ.

 

Үүнтэй холбогдуулан Клунис Спортын арбитрын шүүхэд өргөдөл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй ба түүний Олимпын эрхийг Украины тамирчин Ирина Климец-д шилжүүлэн олгожээ.  

 

Болсон явдалд харамсаж байгаагаа Ямайкийн Хөнгөн атлетикийн холбоо илэрхийлээд, тамирчин эмэгтэйг тэмцээнд оролцуулахын тулд бүхий л арга хэмжээг авч, Олон улсын Олимпын хороо, Дэлхийн хөнгөн атлетикийн холбоонд /World Athletics/ хандсан гэдгээ мэдэгдсэн байна.

 

Өдгөө 28 настай Клунис бол хөнгөн атлетикийн ДАШТ-ний дүүгүүр шидэлтийн төрөлд Ямайкийг төлөөлөн оролцсон анхны бөгөөд цорын ганц эмэгтэй тамирчин юм. 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан