БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ ШИНИЙН НАЙМАНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧИЛНЭ

Богд хааны ордон музей “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман буюу 2019.02.13-ны өдөр олон нийтэд хөнгөлөлтэй үнээр үйлчлэх юм. Тус өдөр хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан үнэ төлбөргүй, харин насанд хүрэгчид, оюутнуудад 50 хувийн хөнгөлөлттэй музей үзүүлнэ.
huuhed
Мөн шинийн наймны өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейд Нэг өдрийн Цагаан дара эх бурхан бүтээх үйл ажиллагаа, үзэсгэлэн зохион байгуулах юм.
ХХ зууны эхээр Их хүрээнд сар бүрийн шинийн найманд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын тигээр үзүүр тохой хэмжээтэй Цагаан дарь эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээдэг байсан уламжлалтай байжээ. Тухайн өдөр лам нар уламжлалын дагуу нар мандахаас жаргах хооронд амжиж Цагаан дара эх бурхныг бүтээснээр сая бурханч болдог учиртай аж.
Нэг өдөрт Цагаан дара эх бурхан бүтээх уг уламжлал 1924 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед бүтээгдсэн Цагаан дар эх бурхны шүтээн зургууд Монголын музейнүүдэд нэлээд тоогоор хадгалагдан үлдсэн байдаг. Шинийн наймны өдөр Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээдэг түүхэн уламжлалыг дахин сэргээх санал санаачлагыг музейгээс гарган “Соёлоор гийгүүлэхүй” ТББ-тай хамтран 2013 оноос эхлэн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд “Цагаан дара эх” сэдэвчилсэн үзэсгэлэнгийн хамт зохион байгуулсаар 7 дахь жилтэйгээ золгож байна.
Богд хааны ордон музейн сан хөмрөгт Цагаан дара эхийн танка, зээгт наамал, цутгамал, баримал, чулуу, загал зураг зэрэг олон янзын аргаар, төрөл бүрийн материал ашиглан бүтээсэн үнэт үзмэрүүд хадгалагдаж байна. Үүний дотор 100 гаруй жилийн өмнө шинийн наймны өдөрт багтаан бүтээсэн Цагаан дара эх бурхад, алдарт зураач марзан Шаравын бодит хүний царайтайгаар бүтээсэн Цагаан дара эх зэрэг бүтээлүүд ихэд алдартай юм.
Нэг өдрийн цагаан дара эх бурхан бүтээх арга хэмжээг  Богд хааны ордон музей, Соёлоор гийгүүлэхүй ТББ, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашны дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн Уран зургийн тэнхим, Монголын бурхны шашны урлагийн зөвлөх ТББ, Зураач Т.Жамьянсүрэн нар хамтран зохион байгуулж байгаа юм. Уг арга хэмжээний үеэр 10 гаруй уран бүтээлчид Цагаан дара эх бурхан бүтээх юм.
931
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан