Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

  Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2023 оны 10-р саырн 26-ны үдээс хойших нэгдсэн хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар үргэлжлүүлэн хэлэлцсэн.
 
       Үндсэн хууль болон бусад олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрхийг хангах, хамгаалах, баталгаажуулах хүрээнд тухайн хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувийн саналаар дэмжлээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд  дэмжих нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
 
 
Эх сурвалж: parliament.mnскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан