Хоёдугаар ээлжийн цэрэг татлагатай холбогдуулан зөвлөмж хүргүүллээ

Хоёдугаар ээлжийн цэрэг татлагатай холбогдуулан зөвлөмж хүргүүллээ

 

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 6.1.12-т заасан “Бүрэн эрхийн хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгах” чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлагыг зохион байгуулахтай холбогдуулан Зөвлөмж хүргүүллээ.

 

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс цэргийн командлал, нэгтгэл, анги, байгууллагын захирагч, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар, комиссын гишүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэрэг татлагын үйл ажиллагаанд оролцож буй төрийн албан хаагч нь өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахгүй байх, өөртөө болон бусдад давуу байдал олгохгүй байх, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоос ангид тэгш, шударгаар хэрэгжүүлж, аливаа ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх талаар хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран хяналт тавин ажиллаж байна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан