Хөгжиж буй орнуудыг санхүүжүүлэх асуудлыг зохицуулахыг уриалжээ

Хөгжиж буй орнуудыг санхүүжүүлэх асуудлыг зохицуулахыг уриалжээ

 

6-р дугаар сарын 23-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Парист Дэлхийн санхүүжилтийн шинэ гэрээний тухай дээд хэмжээний уулзалтын хаалтын ёслолд оролцож илтгэл тавив. Энэ үеэрээ: "Дэлхийн хөгжил ба засаглалын асуудлыг Хятадын тал  чухалчилсаар ирсэн. Дэлхийн хөгжилд санхүүжилт дутагдаж байгаа асуудалтай холбоотойгоор Хятад улс, чин үнэнчээр хамтран ажиллаж, гар нийлэн арга хэмжээ авч, хөгжиж буй орнууд, ялангуяа буурай орнуудад тулгарсан бэрхшээлтэй асуудлыг хамтаар зохицуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалж байна" гэлээ. Олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөгжиж буй орнууд, ялангуяа буурай орнуудын хөгжлийн санхүүжилтийн бэрхшээлтэй асуудлыг хамтдаа зохицуулах талаар Ли Чян гурван зүйлт санаачилга дурьдав.
 
Тодруулбал нэгд, дэлхийн банк санхүүгийн засаглалын өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийж, дэлхийн банк санхүүгийн засаглалын шударга, өндөр үр ашигтай төлөв байдлыг хамтран байгуулж, хөгжиж буй орнуудад санхүүжих тогтвортой орчин бий болгож өгөх. Хоёрт, дэлхийн хөгжлийн түншлэлийн харилцааг буй болгон, хөгжиж буй орнуудад хөгжлийн илүү олон боломж бйи болгох, Гуравт, эдийн засгийн даяршил хийгээд чөлөөт худалдааг гуйвшгүй урагш ахиулж, хөгжиж буй орнуудад өсөлтийн шинэ хөдөлгөх хүч өгөх.
 
Хятад, Европын Холбоо хоёр тал ижил талаа нэгтгэн ялгаатай талаа хойш тавьж, нийтлэг талаа хуримтлуулан зөрүүтэй талаа багасгаж, бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэн, Хятад, Европын Холбооны харилцааны тогтвортой байдлаар олон улсын байдлыг зохицуулж, хүн төрөлхтөний тогтвортой хөгжлийг хамтдаа урагш ахиулах нь зүйтэй гэж Ли Чян онцолжээ.
 
Н.Уртнасан
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан