Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын гэм бурууг шүүх хурал энэ сарын 30-ныг хүртэл хойшлогдов

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын гэм бурууг шүүх хурал энэ сарын 30-ныг хүртэл хойшлогдов

 

Нийслэлийн прокурорын газраас “...гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах..." гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан.

Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч Хөгжлийн Банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа, мөн шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Хөгжлийн Банкны шүүх хуралдаанд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байгаа.

Иймд шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв хэмээн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан