Хүний хошного ухахаар өөрийнхийгөө бөхөл, Хүк ээ!

Хүний хошного ухахаар өөрийнхийгөө бөхөл, Хүк ээ!
 
МАН-ын дарга У.Хүрэлсүх УЗ-аа хуралдуулж хотын даргыг “хусах” тушаал гаргаж гэнэ. Жидүүндээ бариулсан ЗГ-аа яая гэж байж, хүний хошного ухаж суух завтай л байгаа юм байх даа.
Нам бол Баабарын хэлдгээр “Марк цуглуулагчдын холбоо” л юм. МАН бол олон нийтийн байгууллага төдий. Урьдын коммунист МАХН биш, тэгээд ч “Х” үсгийг У.Хүрэлсүх гараараа хусаж хаясан. Одоо МАН бас нэг “Х” үсэг хусаж хаях цаг нь болж, У.Хүрэлсүхийн өөрийнх нь хошного загатнаж байх шиг.

Унтрах гал уугидаг гэгчээр У.Хүрэлсүхийн дөвчигнөл эцэстээ өөрийг нь хөнтрөх болов. Хамуу жидүүндээ таталдсан Засгийн газар нь сангийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь хувааж өгсөн байна. Унахгүйн тулд өгсөн л байхгүй юу.
Нийслэлийн Засаг дарга бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас сонгогдсон албан тушаалтан. Засаг даргыг НИТХ огцруулна гэвэл огцруулна, үгүй гэвэл үгүй. Нэг муу олон нийтийн байгууллагын дарга байтугай Ерөнхийлөгч, УИХ-ын дарга байгаад ч огцруулахгүй гэвэл яаж ч чадахгүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдынхаа албанаас огцруул гэж тушаасан ч “май” л гэнэ. УИХ ч, НИТХ ч адилхан ард түмнээс сонгогдсон субьект.

Тиймээс Ерөнхий сайд, хотын даргын статус жижиг том нь юу юм гэхээс ав адилхан.
У.Хүрэлсүх намаа урьдын коммунист нам гэж бодож байгаа бол том эндүүрч. Тэгж яривал тэр үеийн МАХН-д “дарга” гэж байгаагүй, Ю.Цэдэнбал ч МАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга албан тушаалтай байсан юм шүү. Тиймээс Хүк бол илүүдэл хүн.
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Ядуурал

Наадам