С.Мөнхчулууныг Ерөнхий сайд батламжлахгүй байх шалтгаанууд



Хэдийгээр НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргад НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг авсан боловч түүнийг Ерөнхий сайд батламжлахгүй байх магадлалтай. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг хотын даргад батламжлахгүй шалтгааныг нь олж тайлбарлахыг оролдоё.
1. У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд болоод хэлсэн үгэндээ олон жил төрд нүүрлэсэн эрх мэдэл, албан тушаалын төлөө зүтгэж ирсэн МАНАН бүлэглэлтэй тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн.
2. Төрд шургалсан МАНАН бүлэглэлийн санхүүгийн болон хүний нөөцийн эх сурвалж нь Нийслэл хот гэдэг. Хотын газар, төсөв, элдэв тендерээс улбаатай нийслэлийн захирганд “шургалсан” МАНАН-ийн гар хөл бологсод олон жил “ноёрхолоо” тогтоож ирснийг өнөөдөр төрийн зүгээс задлах гэж “оролдож” байгаа. Ийм цаг үед Нийслэл дэх МАНАН бүлэглэлийнхэн нэгдэн нийлж, С.Мөнхчулууныг “өмнөө барьж хотын даргад” нэрийг нь дэвшүүлэн “ялуулж”, араас нь хүчтэй дэмжиж байгаа.
3. С.Мөнхчулууны хувьд намын бодлого сөрж, заалнаас нэр дэвшсэн, ингэхдээ намын төлөөлөгчдийнхөө олонхийн дэмжлэгийг авсан бус, харин 60 тэрбумын Сандуй нарын өмнө “гар хөл” бологч НИТХ дэх МАН-ын 12 төлөөлөгчдийн дэмжлэг дээр ИТХ дэх АН-ын 11 төлөөлөгчийн дэмжлэгийг авч, өөрөөр хэлбэл МАНАН-ын тусламжтайгаар хотын даргын сунгаанд олонхийн дэмжлэгийг авч, намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг унагасан.
4. С.Мөнхчулуун хэдийгээр өөрөө 60 тэрбумын Ц.Сандуй нартай холбоогүй гэдэг ч түүний улс төрийн замнал болон өдгөөгөөс жил хагас гаруй хугацааны өмнө Ц.Сандуйг огцруулахын эсрэг хандаж байсан хандлага / http://www.shuud.mn/a/487107?fbc /, Ц.Сандуйгийн талын төлөөлөгчдийн дэмжлэгийг авсан гэдгээс төвөггүйхэн ойлгож болно.
Үргэлжлэлийг энд дарж унших боломжтой.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан