УИХ-ийн гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж хүртэл ЖДҮ-ийн хөгжлийн сангаас зээл авчээ

УИХ-ийн гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж хүртэл ЖДҮ-ийн хөгжлийн сангаас зээл авчээ
ЖДҮ-ийн хөгжлийн санд гар дүрсэн УИХ-ийн эрхэм гишүүдийн нэрс одоог хүртэл илчлэгдсээр. Хамгийн сүүлд гэхэд, МАН-ын УИХ дахь залуу гишүүдийн нэг болох Г.Тэмүүлэн ард иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлж, уг сангаас зээл авсан нь тодорхой болжээ.
ЖДҮХ сан нь эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын эхнэр, тэдний хамаатан саданг дэмжих сан болсон нь нийтэд дэлгэгдэж буй олон баримтуудаар нотлогдсон. Тэгвэл тэрхүү том "бялуунаас” УИХ-ын залуу гишүүн Г.Тэмүүлэн өөрийн ээждээ хүртэл хишиг хүртээсэн нь ийнхүү нотлогдлоо.
Тодруулбал, Баянгол дүүрэгт байрлах "Говь спа” цогцолбор ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийн зээлийг өнгөрсөн онд авчээ. Гэвч уг цогцолбор нь УИХ-ийн гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа гэгчийнх бөгөөд жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатайгаар тус зээлийг авахад Г.Тэмүүлэн гишүүний нэр, албан тушаал нөлөөлсөн болох нь тодорхой биз ээ.
УИХ-ийн гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж хүртэл ЖДҮ-ийн хөгжлийн сангаас зээл авчээ
Түүнчлэн Д.Дэнсмаа 2016 оны сонгуулиар УИХ-ынсонгуулийн МАН-н нэгдүгээр тойрогт 300 сая төгрөгийн хандив өгсөн байна. Энэ тухай баримт нь МАН-ын албан ёсны сайтад ч бий. Харин тус тойргоос МАН-д нэр дэвшсэн этгээд нь мэдээж Ганзоригийн Тэмүүлэн. Тэгэхээр "Говьспа”-гийн эзэн хүү, өөрөө нэг хэсэг Оюутолгойн удирдах зөвлөлд данхайж сууж байснаа одоо УИХ-ийн гишүүн болсон тэрээр өөрийн тойрогтоо 300 сая төгрөгийн хандив өгсөн гэсэн үг.
УИХ-ийн гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж хүртэл ЖДҮ-ийн хөгжлийн сангаас зээл авчээ
Сонгуулийн хандиваа ээжээрээ босгуулж, 300 сая төгрөгөө 700 сая болгож хүртсэн ээж, хүү хоёрын хуйвалдаан ингээд нийтэд ил боллоо. Харин зээл авахад хүүгийн оролцоо хэр байсныг хуулийн байгууллага шалгах учиртай.
ЖДҮ-ийн сан нь угтаа үйлдвэрлэгчдийг дэмжихэд чиглэгдэх ёстой. Хамгийн гол асуудал бол саун, массажний газар жижиг, дунд үйлдвэрлэл мөн үү?
 
УИХ-ийн гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж хүртэл ЖДҮ-ийн хөгжлийн сангаас зээл авчээ
 
Эх Сурвалж: Ene.mn
Нийтэлсэн: Т.НОМУН
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан