”Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэгнэсэн Ц.Пүрэвтүвшин гэж хэн бэ?

Ойрын өдрүүдэд "Эрдэнэт" компанийн 49 хувийг Сингапур улсад худалдсан тухай мэдээлэл олны анхаарлыг ихээр татаж байна. Тус компанийг 2016 онд ОХУ-ын "Ростех" компаниас Монгол улсад эргүүлэн авсан бөгөөд тус 49 хувийг саяхныг хүртэл "Монголын зэс корпораци"-ийн эзэн Ц.Пүрэвтүвшин гэгч эзэмшиж байжээ. 
Монголын хамгийн залуу бөгөөд баян эрхмээр тодроод байсан тэрээр тус 49 хувийг Батсайхан овогтой Номиндарийн Сингапур дахь компанид шилжүүлээд байгаа бөгөөд тэрээр хэрхэн баяжиж энэ өндөрлөгт хүрсэн нь одоог хүртэл тодорхой бус. Хэдэн жилийн турш түүний компани  X тайланг өгсөн байдаг ч Эрдэнэтийн 49 хувийг өөрийн болгож чадсан нь тун ч хачирхалтай.
Тэрээр Мон-Турк сургуулийг дүүргэн улмаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийг  2010 онд бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд, АНУ-ын Mичиганы их сургуульд магистрын зэрэг хамгаалсан нэгэн аж.
Түүнийг ердөө халхавч гэдгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр дурдсан бөгөөд одоогоор 49 хувийг эзэмшээд байгаа Б.Номиндарийг ч мөн хэзээ нэгэн цагт золиос болно гэдгийг анхаарууллаа.
Харин Ц.Пүрэвтүвшин тус 49 хувийг Сингапурын компанид худалдаагүй гэх бөгөөд Б.Номиндарийг итгэмжлэгдсэн төлөөлөгч хэмээх тайлбарыг өгөөд байна.
 
Image result for ÑÑдÑнÑÑ Ð¦.ÐÒ¯ÑÑвÑүвÑин

 
 
 
 
 
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан