Улс орны нэрийг өөрчлөх нь эдийн засагт эерэг нөлөөтэй гэж Македоны Ерөнхий сайд үзэж байна


Македон улсын шинэ нэр нь улс орны эдийн засгийн байдалд эергээр нөлөөлнө гэж тус улсын Ерөнхий сайд Зоран Заев үзэж байна. Энэ тухайгаа тэрбээр бямба гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 
“Улс орны нэрийг өөрчлөх нь Македоны эдийн засгийн байдалд эергээр нөлөөлнө. Маш олон тооны хөрөнгө оруулагчид манай эдийн засагт хөрөнгө оруулж эхлэхийн тулд нэр өөрчлөгдөхийг хүлээж байна. Македоны Засгийн газрын бодлого эдийн засгийг өсгөх, шинэчлэл хийх, хууль эрх зүйн тогтолцооны чанарыг сайжруулахад бүрэн чиглэсэн” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж буйгаа урьд нь мэдэгдсэн Македоны Ерөнхийлөгч Гёрге Ивановын байр суурийн талаарх асуултад хариулахдаа тэрбээр, “Бурханы ачаар шинэ шийдвэрт Ерөнхийлөгч Ивановын гарын үсэг шаардлагагүй” гэдэг тайлбарыг өгчээ. 
Өнгөрөгч баасан гарагт явуулсан санал хураалтаар Македоны парламентын 120 гишүүний 81 нь Грек улстай байгуулсан гэрээний дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна. Хэрэв уг гэрээг Грекийн тал баталбал Македон улс нэрээ өөрчилж буйгаа дэлхий дахинд зарлах юм. Үндсэн хуульд заасны дагуу, “Бүгд Найрамдах Македон Улс”-ын нэрийг “Бүгд Найрамдах Умард Македон Улс” болгож өөрчилнө. 
Македон болон Грекийн Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн оны зургадугаар сарын 17-нд хоёр орны залгаа хилийн дунд оршдог Преспа арлын эрэгт хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан тус улсын нэрийг албан ёсоор өөрчлөх тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээ нь Грекийн хойд нутгийн мужийн нэртэй адилхан Македон улсын нэрний асуудлаар Афинтай хийж буй олон жилийн маргааныг шийдээд зогсохгүй Балканы хойгт орших тус улсад НАТО болон Европын Холбоонд элсэх замыг нээж өгөх юм. скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан