Дэлхийн шилдэг 30 хоол

CNN-ээс гаргасан Дэлхийн шилдэг 50 хоолыг танд цувралаар хүргэж байна.
30. Гой Куан. Вьетнам
“Зуны ороомог” гэж хочилдог энэхүү хоолыг гахайн мах, сам хорхой, будааны гоймон болон хэд хэдэн төрлийн ногоогоор хийдэг аж. Вьетнам сүмсэнд хольсон газрын самартай хамт идвэл тун тааламжтай.
undefined29. Ohmi-gyu үхрийн махан стейк. Япон
Энэхүү хоолыг каффир модны шүүс, ногоон цай, далайн давсаар амтлан ихэнхдээ сашими хэв маягаар иддэг байна. Сашими хэв маяг гэдэг нь махыг нарийн хэрчиж, шар буурцагны цуутай хольж идэхийг хэлнэ.
undefined28. Фо. Вьетнам
Ихэнхдээ буруу уншигдах гээд байдаг тус хоол бол ердөө л хар шөл гэсэн үг. Тахиа эсвэл үхрийн махтай, цагаан будааны гоймон бага зэрэг ногоотой хар шөл.
undefined27. Лечон. Филиппин
Лечон гэдэг нь Испани хэлээр тоорой гэсэн үг юм. Хэдэн цагийн турш нүүрсээр шарж болгосон тооройг онцгой баяр ёслолоор иддэг аж.
undefined26. Фахитас. Испани
Энэ бол сонгино, капсикум перц, гуакамоле салат, цөцгийн тостой тортияа гурилан ороомог. Такогоос ялгаатай нь ихэвчлэн шарсан мах ашигладаг ба гурилаа бүтэн ороодог байна.
undefined25. Цөцгий, сармистай хавч. Энэтхэг
Уг хоолыг цөцгийтэй сармисны сүмсэнд живсэн аварга хавчаар хийдэг аж. Амсах төдийд маханд нь шингэсэн цөцгийн амтыг та мэдрэх болно.
undefined24. Чаймп. Ирланд
Ирландын үндэсний хоолнуудын нэг чаймп нь давс, перцээр амталсан хаврын сонгино, цөцгийн тостой төмсний нухаш юм.
undefined23. Лазанья. Итали
Пиццаны дараа орох Италийн хамгийн алдартай хоол Лазанья нь улаан лоолийн сүмстэй татсан махыг пастанд хавчуулан давхарласан хоол юм. Паста бол Италиас гаралтай улаан буудайн гурил бөгөөд янз бүрийн хэлбэрт оруулан хэрэглэдэг.
undefined22. Пөүк. АНУ
Пөүк нь Хавайн арлаас гаралтай түүхий загасан салад юм. Энэхүү эрүүл бөгөөд амттай хоолыг анх загасчид сэдсэн аж.
undefined21. Круассан. Франц
Өглөөний хоолны амтат нарийн боов. “Хавирган сар” ч гэж нэрлэдэг энэ нарийн боовыг цөцгийн тос, бөөрөлзгөнийн чанамлаар амталсан гайхалтай хослол болжээ.

Эх сурвалж: gogo.mn

скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан