Б.Нямтайширын эзэмшдэг Асгатын мөнгөний ордыг Засгийн газар мэдэлдээ авсан уу

Засгийн газраас Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө эргэлтэд оруулах үүрэг өглөө. Асгат-ын мөнгө, холимог металлын орд нь Монгол орны баруун хэсэгт, Баян-Өлгий аймгийн Ногоон-Нуур сумын нутагт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог. Уртраг 8908I, Өргөрөг: 49052I, далайн төвшнөөс дээш 2500-иас 3500 м хүртэл өргөгдсөн. Тус бүс нутаг нь цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас их унадаг. Агаарын дундаж температур 0 граудус орчим байдаг. Аймгийн төв Өлгий хот хүртэл - 180 км, Нийслэл Улаанбаатар хотоос -1800 км зайтай. Хамгийн ойр орших төмөр замын станц нь ОХУ-ын Бийск станц хүртэл 720 км зайтай. Монросцветмет компани "Асгат“-ын ордын 4 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Мөн Салхитын мөнгөний ордыг Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнээр хамгаалуулах чиглэл өгсөн байна. Учир нь стратегийн ордуудыг хувийн хамгаалалт бус төрөөс хамгаалж байх нь зөв гэж үзжээ. Асгатын мөнгөний орд бол стратегийн орд газар.  Өндөр уулын бүсэд, техникийн хүнд нөхцөлтэй байршилд  оршдог орд учир ашиглахад хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай. Энэ бол тус орд эргэлтэд ороогүй өдийг хүрсэн үндсэн шалтгаануудын эхэнд бичигдэнэ. Үүнээс гадна ганц манайхаас хамаарахгүй том асуудал байсаар ирсэн. Ордыг ашиглах чиглэлд манайх Оросуудтай нийлэн анхаарч ирсэн баримтууд бий. Тухайлбал, Оросууд “Асгат” ордыг ашиглах зорилгоор Монгол, Оросын хил дээр Асгатын суурин гэж тосгоныг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл Засгийн газраас Асгат ордтой холбоотой анхаарал татсан шийдвэрийг гаргалаа. 
З.Батхуяг
 
 
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан